Image

THE DIFFERENCE BETWEEN LETTERING, GALLIGRAPHY, AND TYPOGRAPHY

DESIGN KNOWLEDGE



Hand lettering (гар бичмэл)

Энэ нь гараараа зурдаг бичиглэлийн төрөл юм. Голдуу үзэг, харандаа, маркер, бийрээр бичинэ. Үндсэндээ бидний ханын сонин, хана, самбар,  дэвтэр дээрээ бичиж дадсан тэр л бичиглэл юм. Мөн сүүлийн үед өргөн хэрэглэгдэх болсон таб, iPad зэрэг дээр зориулалтын үзэг ашиглан зурж, бичиж болно. 



Calligraphy

Каллиграфийг гараар бичдэг нь техникийн хувьд lettering боловч бичилтийн хувьд өөрийн гэсэн сонгодог байгуулал бүхий уламжлалтай тул ур чадварын тодорхой стандартад хүрэхэд цаг хугацаа, хичээл сургуулилт шаардагдана. Монголоор таталбар гэх нь ч бий. Үүнийг голдуу бийрээр (pointed nibs, broad edge nibs, fountain pens) бичдэг. Hand lettering буюу гар бичмэл нь гоёчлол, чимэглэл бүхий бичиг байдаг бол каллиграф нь илүү урнаар таталган бичих тухай юм. 



Typography

Type, typeface үгээс гаралтай ба бичилтийн тигийг дижитал болгосон хувилбар юм. Урьдчилан дижитал хувилбараар боловсруулсныг бид өдөр тутамд font болгон ашигладаг. Фонтуудыг photoshop ашиглан хоорондын зайг нь өөрчилж, урт, өргөн болгож хувиргаж болдог. Харин фонтыг эвдэж зурснаар энэ нь  дахин давтагдашгүй, шинэ төрлийн бичиглэл болон хувирах нь бий. Өмнөх хоёр төрлөөс ялгаатай нь типограф илүү өөрчлөн тохируулж болохуйц функцтэй бөгөөд уншихад төвөггүй байх шаардлагатай байдаг.